МТ-н ШТС дээрх анхны GS25 сүлжээ дэлгүүр нээлтээ хийлээ.

A- A A+
МТ-н ШТС дээрх анхны GS25 сүлжээ дэлгүүр нээлтээ хийлээ.

Магнай Трейд ХХК болон Дижитал Концепт ХХК нар стратеги түншлэлийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн хүрээнд сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг хүргэж эхэллээ.

Өнөөдөр буюу 08-р сарын 07-нд Амгалан захын замын эсрэг талд байрлах Магнай Трейд-ийн шатахуун түгээх станц дээр хамгийн эхний салбар нээлтээ хийж, хэрэглэгч та бүхэн МТ ШТС дээрх сүлжээ дэлгүүрээс хэрэгцээт зүйлсээ нэг доороос авч тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой боллоо.