МТ-ИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН СТАНДАРТЫН ЛАБОРТОРИ НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ БОЛЛОО

A- A A+
МТ-ИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН СТАНДАРТЫН ЛАБОРТОРИ НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ БОЛЛОО

Монгол Улсад шатахуун болон тос тосолгооны материалын зах зээлийн гол нийлүүлэгч Магнай Трейд ХХК-ийн чанар хяналтын лаборатори нь “Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс” итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

Магнай Трейд ХХК-ийн чанарын лаборатори нь МNS 4633-2006 Монгол Улсын стандартад заасны дагуу Монгол Улсын зах зээлд хэрэглэгчдэд импортлон нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний технологийн дамжлага бүрд чанарын стандартыг тогтмол явуулж хэвшсэн.

Тус лаборатори нь итгэмжлэгдсэнээр өөрийн импортолж буй шатахуун, тос тосолгооны материалд дотоодын хяналтын тогтолцоог бий болгоод зогсохгүй хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр ирүүлсэн шатахууны дээжийг шалгаж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болж байна.