Салбар компаниуд
Бид шатахуун импорт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1994 оноос эхлэн ОХУ-аас шатахуун импортлон Монгол орон даяар 21 аймаг 300 гаруй сум суурин газарт ШТС байгуулж, харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг 27 дахь жилдээ хүлээж байна. Бид шатахуун импорт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импортын чиглэлд хөрөнгө оруулалт хийн “групп компанийн” хэмжээнд 1700 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Шатахуун агуулах хадгалах байгууламж, бөөний худалдаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. Монгол улсад импортлон борлуулж буй бүх төрлийн шатахууныг хадгалах, түгээх үйл ажиллагааг явуулдаг. Нийт 34.200м3 /34,000,000 литр/ багтаамжтай, ачилтын 10 байр, нэгэн зэрэг 16 вагон шатахуун буулгах хүчин чадалтайгаар ажилладаг.
Шатахуун, тос тосолгооны материалыг орон даяар тархсан ШТС-ууд, захиалгат байгууллагуудад түгээх ложистикийн үйлчилгээг жилд дунджаар 100 гаруй мянган тонн шатахуун түгээх хүчин чадал бүхий автоцистернүүдээр үзүүлдэг.
"МТ Дриллинг" ХХК нь 2005 онд геологи-хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, энэ салбар дах дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол улсын анхны хувийн компани юм. Швед улсын Atlas Copco фирмийн алмазан болон хийн цохилтод өрмөөр өрөмдлөгийн үйл ажиллагаагаа жилийн дөрвөн улиралд газар орны ямар ч нөхцөлд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.
Анхны Үндэсний хөрөнгө оруулалттай
2006 онд байгуулагдсан
400 орчим ажилтан албан хаагчидтай
УБ хотод 40, орон нутаг 36 үйлчилгээний салбартай
Нийт орон даяар 76 салбараар үйлчилгээ үзүүлж байна.
GMOBILE.MN
2006 онд байгуулагдсан
400 орчим ажилтан албан хаагчидтай
УБ хотод 40, орон нутаг 36 үйлчилгээний салбартай
Нийт орон даяар 76 салбараар үйлчилгээ үзүүлж байна.