card

Хэрэглэгчийн булан

Бизнесийн төгөлдөршлийн төлөө – Олон нийтэд нээлттэй компани болохоор зорьж, хэрэглэгчээ дээдлэн, шинэлэг технологид суурилсан найрсаг үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээр салбартаа магнайлна.

Хэрэглэгчдэд өдөр тутмын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ оноо цуглуулах болон олон байгууллагуудад хөнгөлөлт эдлэх боломжийг олгож , илүү их сэтгэл ханамж давуу талыг бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй нэгдсэн лояалти хөтөлбөр юм.

ХЭРХЭН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ВЭ?

Өөрт ойр байрлах МТ ШТС дээр цахим үнэмлэхтэйгээ ирж U-Point карт шинээр авах боломжтой.

Мөн U-Point-ийн гишүүн байгууллагуудын салбарт өөрийн биеэр очин хурууныхаа хээг уншуулан U-Point карт худалдан авах, U-Point апп-аа татан мэдээллээ бүртгүүлэн хэрэглэгч болох зэрэг боломжуудтай.


ХЭРХЭН ОНОО ЦУГЛУУЛАХ ВЭ?

МТ -ийн ШТС-аас худалдан авалт хийхдээ U Point картаа ашиглан литр тутамд 50 төгрөгтэй тэнцэх U-Point оноо цуглуулна.
1 оноо = 1 төгрөг

Мөн гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ апп болон U-Point картаа ашиглан худалдан авалтын 50% хүртэлх дүнд U-Point оноогоор хөнгөлөлт эдлэх бөгөөд үлдсэн 50%-даа оноогоо үргэлжлүүлэн цуглуулж дараагын худалдан авалтандаа ашиглах боломжтой.


НУУЦ КОДОО МАРТСАН ТОХИОЛДОЛД?

Юнителийн хэрэглэгч бол 4422 дугаарт PIN, бусад операторын хэрэглэгч 134422 дугаарт PIN гэж илгээнэ.

Шатахууны худалдан авалтын үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ

МӨНГӨН ТАЛОН ХААНААС АВАХ ВЭ?

Улаанбаатар хот: Улаанбаатар хот, сүхбаатар дүүрэг, 6-р хороо, НҮБ-ийн гудамж бага тойруу-14, МТ байр

ХӨДӨӨ ОРОН НУТАГААС ХААНААС АВАХ ВЭ?

Тухайн аймаг сумдын ШТС-ийн баазаас авах боломжтой

NFC КАРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Байгууллага, ААН, Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны МТ карт эзэмших хүсэлт
  • Байгууллага, ААН, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?

(+976) 7800-1010 Дугаараас авна уу.

Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл