card

Хувь хэрэглэгчийн үйлчилгээ

Хэрэглэгч Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээ бүхий /”МТ” өөрийн эзэмшлийн болон гишүүн, гэрээт борлуулагчид/ шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ “1’000, 5’000, 10’000, 20’000, 50’000”-ийн мөнгөн талоны төрлөөс сонгон шатахуунаа авах боломжтой.

МТ ШАТАХУУНЫ ТАЛОНЫ ДАВУУ ТАЛ

  • Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага нь жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан талоны дэвсгэртийг тохируулан авах боломжтой.
  • Ямар ч төрлийн шатахууныг талоноор худалдан авч, хэрэглэх боломжтой мөн хялбар
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ

ШАТАХУУНЫ ТАЛОНЫГ ХААНААС АВАХ ВЭ?

Улаанбаатар хот “Магнай Трейд” ХХК -ийн төв оффис

Анхаарах зүйл: Шатахууны талоныг норгох, урах, үрчийлгэх зэргээр гэмтээхгүй байхыг анхаарна уу.
Санамж: Хэрэглэгч та шатахууны талоныг хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн, нууцлал алдагдсан болон код уншуулах боломжгүй болсонтой холбоотойгоор үүссэн эрсдэлийг бүрэн хариуцна.

Q PAY

“Төлбөр хүлээн авагч байгууллагад системийн холболт үүсгэж, нэхэмжлэлийн мэдээллийг QR коджуулан хэрэглэгчдэд түгээх, хэрэглэгч интернэт банкны аппликейшн ашиглан QR кодоор” үйлчилгээ авах юм.

  • QR code унших/уншуулах замаар төлбөр төлөх,
  • Төлбөр хүлээн авах,
  • Шилжүүлэг хийх,
  • Шилжүүлэг хүлээн авах боломжийг олгоно

ДАВУУ ТАЛ

  • НӨАТ-аа шууд автоматаар бүртгүүлнэ / Хувь хүн, ААН /
  • Шилжүүлгийн мэдээлэл бөглөх шаардлагагүй
  • Гүйлгээний шимтгэлгүй

 


SUPER UP

SuperUp нь шилдэг дижитал экосистемээр дамжуулан санхүүгийн өргөн хүртээмжтэй, хэмнэлттэй, хялбар цахим үйлчилгээг хүн бүрт хүргэх зорилготой Монголын анхны финтек лайфстайл супер аппликэйшн юм.

Орчин үеийн худалдаа, үйлчилгээний чиг хандлагыг тодорхойлогч SuperUp аппликейшн дотор чиний амьдралын хэв маягт тохирох бүхий л үйлчилгээнүүд багтсан бөгөөд энэ бүх боломжийг гар утсаараа хамгийн хурдан, хамгийн хялбараар авах боломжтой


HI PAY

HiPay нь бүх банкны ямар ч төрлийн картыг холбон гүйлгээ хийж болох дижитал хэтэвч юм. HiPay хэтэвч нь дотроо олон төрлийн урамшуулал,сугалаа гэх мэт үйлчилгээтэй бөгөөд ашиглаад мөнгө олох боломжтойгоороо давуу талтай юм.

HI PAY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОМЖУУД

  • Бүх төрлийн банкны картаа холбон цахим хэтэвч үүсгэх
  • Шимтгэлгүй шилжүүлэг хийх
  • HiPay хэтэвчээр төлбөр төлөх бүртээ урамшуулал, купон авах
  • HiPay чат ашиглан найзуудтайгаа холбогдох, төлбөрөө хуваан төлөх /split payment /
  • Найзаа уриад мөнгө авах
  • Реклам үзээд орлого олох
  • Амар төлбөр үйлчилгээнд хамрагдах
  • Автобусны картаа холбож, цэнэглэх
  • Автоматаар НӨАТ-н баримт уншигдан бүртгэгдэх
  • Төрөл бүрийн сугалаанд хамрагдах

ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Та манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хамтарч ажиллах санал хүсэлтээ формоор илгээнэ үү.