Нэгдмэл удирдлагын тогтолцооны бодлого
ЧАНАР УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Энэхүү стандарт нь энгийн зарчимыг баримталдаг ба байгууллага өөрийн хэрэглэгчийг таних, тэднийг эрэлт хэрэгцээг судлан тодорхойлох, бизнесээ тэрхүү эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлэн зохион байгуулахад оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд удирлагын баг чанарын төлөвлөгөө гаргаж, түүн дээрээ суурилсан процессуудыг хэрэгжүүлнэ.
Процессууд нь хэмжигдэхүйц байх ба байнгын хяналтад байж, өөрчлөлт шаардлагатай тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байвал зохино. ISO 9001 стандарт нь 2015 онд шинэчлэгдсэн батлагдсан болно.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Хөдөлмөрийн Эрүүл мэнд, Аюулгүй Байдлын Удирдлагын тогтолцооны стандарт нь аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийг хянахад туслах зорилготой, олон улсын түвшинд хэрэгждэг шаардлагууд юм.
БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Энэхүү стандарт нь дэлхийн хэмжээнд олон улсын анхаарлыг татаад байгаа байгаль орчинд хор нөлөө багатай, нөгөө талаар ээлтэй бизнес эрхлэх тухай шаардлагууд байдаг. ОУ-ын нийтлэг шаардлагуудаас тухай улс үндэстэн өөрийн нөхцөлд нийцсэн хууль, зохицуулалттай байдаг.
Энэхүү тогтолцоо нь байгууллагын байгаль орчинд сөрөг нөлөөгөөр бууруулснаар нийгэмд үзүүлэх нэр нөлөө дээшилнэ.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны стандартаар байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг бий болгох, хэрэгжүүлэх, хөгжүүлэх болон цаашид боловсронгуй болгох заавар, нийтлэг зарчмыг тогтооно. Энэ стандартад тусгасан зорилгууд нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын нийтлэг зорилгуудын ерөнхий удирдамж болно.
Энэ стандартад тусгасан хяналтууд, хяналтын зорилго нь эрсдлийн үнэлгээний дагуу тодруулсан шаардлагуудыг хангах, байгууллагад хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. Энэ стандарт нь байгууллагын аюулгүй байдлын стандартыг боловсруулах болон аюулгүй байдлын удирдлагын үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллага хоорондын үйл ажиллагаанд нууцлалыг хэрэгжүүлэх практик удирдамж болно.