Techron шилдэг шатахууны систем цэвэрлэгч

A- A A+
Techron шилдэг шатахууны систем цэвэрлэгч

Techron

Шатахууны систем цэвэрлэгч

Энэхүү шатахууны систем цэвэрлэгч нь бензинээр ажилладаг зорчигч автомашин, хөнгөн ачааны машины шатахууны системийг бүрэн цэвэрлэдэг. Techron нь шатахуун шатагч, карбюратор, оролтын калапн, асах эд ангиас шатахууны тунадаснууд цэвэрлэдэг. Мөн хүхрээр бохирдсон шатахууны хэмжих мэдрэгчийн үйл ажиллагааг цэвэрлэх, дахин сэргээх, хамгаалах зэрэг үйлчилгээтэй.

Та машиндаа нэг ширхэг Techron-г хэрэглэснээр

  • Шатахуун хэмнэлтийг хамгийн дээд хэмжээнд хүргэнэ
  • Алдагдсан хүч болон моторын үйл ажиллагааг дахин сэргээнэ
  • Шатахууны хэмжилтийн мэдрэгчийг гэмтээдэг хүхрийн найрлагыг цэвэрлэж хамгаална
  • Хортой утааны хийг багасгана
  • Хүйтэнд асалтыг сайжруулна
  • Тунамал шаартай холбоотой чимээ багасна

Хэрэглэх заавар:

Тесhron нь бензин карбюратортой эсвэл бензин шахалтаар асдаг мотортой машинуудад зориулагдсан. Бензины банк хоосон үед нэг сав Techron хийгээд дээрээс нь 45 литр хүртэл шатахуун хийнэ. Ингээд дахин банк хоосрох хүртэл явна.

5000км тутамд 1 ширхэг Techron хэрэглэж болно.