Магнай Трейд ХХК болон Жимобайл компанийн хамт олон шатахуун болон харилцаа холбооны хэрэглээний эрхийг Улсын онцгой комисс-д хандивлалаа.
Магнай Трейд ХХК болон Үндэсний оператор Жимобайл компанийн хамт олон Дэлхий нийтэд дэгдээд буй шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нийт эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдийнхаа ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс хандивын үйл ажиллагааг санаачлан Улсын онцгой комисст хандивлалаа.
Магнай Трейд ХХК-аас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархсанаа илэрхийлэн 10,000,000 төгрөгийн шатахууны эрхийг гардуулан өгч урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний оператор Жимобайл компаниас 21 аймгийн 330 гаруй сум суурин газар үүргээ гүйцэтгэж байгаа Улсын онцгой комиссын нийт алба хаагчдийн харилцаа холбооны хэрэглээг хариуцан ажиллахаа мэдэгдлээ.
Өдрөөс өдөрт тархалт нь нэмэгдэж байгаа энэхүү халдварт вирусийн эсрэг цаг наргүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд зогсож байгаа нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид даа дахин талархсанаа илэрхийлэн цаашид ч энэхүү гамшигт аюулаас хамтдаа сэргийлж, даван гарахад дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.