Бидний тухай
Мэндчилгээ
Бид Монгол улсдаа шатахуун импорт, борлуулалт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импорт, борлуулалтын чиглэлээр ажиллаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд мэргэжлийн мэдлэг туршлага хуримтлуулан дотоодын зах зээлд өөрийн эзлэх байр сууриа нэмэгдүүлсээр өнөөдөр хэрэглэгчдийн итгэл даасан улсдаа тэргүүлэгч компаниудын нэг болоод байна.
Бид хамтран ажилладаг албан байгууллага, хувь хүмүүс болон нийт хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллахдаа таатай байдаг.
МТ Группын компаниуд нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн хүрээгээ тэлэх, тухайн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Бид бизнесийн шинэ салбар руу орохын хэрээр өрсөлдөх чадвараа хадгалах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно.
МТ группын ерөнхийлөгч: Р.Ганзориг

