БИДНИЙ ТУХАЙ
1994 оноос эхлэн ОХУ-аас шатахуун импортлон Монгол орон даяар 21 аймаг 300 гаруй сум суурин газарт ШТС байгуулж, харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг 27 дахь жилдээ хүлээж байна. Бид олон салбарт бизнесийн үйл ажиллагаа тэлж, улс, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар төлөлт, ажлын байр бий болгох зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон групп компани болоод байна.Бидний тухай
1994 оноос эхлэн ОХУ-аас шатахуун импортлон Монгол орон даяар 21 аймаг 300 гаруй сум суурин газарт ШТС байгуулж, харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг 27 дахь жилдээ хүлээж байна. Бид олон салбарт бизнесийн үйл ажиллагаа тэлж, улс, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар төлөлт, ажлын байр бий болгох зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон групп компани болоод байна. МТ группын салбар компаниуд нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Одоогийн байдлаар шатахуун импорт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импортын чиглэлд хөрөнгө оруулалт хийн “групп компанийн” хэмжээнд 1700 гаруй ажилтантайгаар үйл ажиллгагаагаа явуулж байна.
Мэндчилгээ
Бид Монгол улсдаа шатахуун импорт, борлуулалт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импорт, борлуулалтын чиглэлээр ажиллаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд мэргэжлийн мэдлэг туршлага хуримтлуулан дотоодын зах зээлд өөрийн эзлэх байр сууриа нэмэгдүүлсээр өнөөдөр хэрэглэгчдийн итгэл даасан улсдаа тэргүүлэгч компаниудын нэг болоод байна.
Бид хамтран ажилладаг албан байгууллага, хувь хүмүүс болон нийт хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллахдаа таатай байдаг.
МТ Группын компаниуд нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн хүрээгээ тэлэх, тухайн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Бид бизнесийн шинэ салбар руу орохын хэрээр өрсөлдөх чадвараа хадгалах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно.
Бидний түүх, Ололт амжилтууд
Салбар компаниуд
- Анхны Үндэсний хөрөнгө оруулалттай
- 2006 онд байгуулагдсан
- 400 орчим ажилтан албан хаагчидтай
- УБ хотод 40
- Орон нутаг 36 үйлчилгээний салбартай
- Нийт орон даяар 76 салбараар үйлчилгээ үзүүлж байна.
www.gmobile.mn
1994 ОНООС ЭХЛЭН ОХУ-ААС ШАТАХУУН ИМПОРТЛОН МОНГОЛ ОРОН ДАЯАР 21 АЙМАГ 300 ГАРУЙ СУМ СУУРИН ГАЗАРТ ШТС БАЙГУУЛЖ, ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛИЙГ 27 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бид олон салбарт бизнесийн үйл ажиллагаа тэлж, улс, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар төлөлт, ажлын байр бий болгох зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон групп компани болоод байна. МТ группын салбар компаниуд нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Одоогийн байдлаар шатахуун импорт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импортын чиглэлд хөрөнгө оруулалт хийн “групп компанийн” хэмжээнд 1700 гаруй ажилтантайгаар үйл ажиллгагаагаа явуулж байна.