ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
1994 оноос эхлэн ОХУ-аас шатахуун импортлон Монгол орон даяар 21 аймаг 300 гаруй сум суурин газарт ШТС байгуулж, харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг 27 дахь жилдээ хүлээж байна. Бид шатахуун импорт, харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа, тос тосолгооны материалын импортын чиглэлд хөрөнгө оруулалт хийн “групп компанийн” хэмжээнд 1700 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Шатахуун, тос тосолгооны материалыг орон даяар тархсан ШТС-ууд, захиалгат байгууллагуудад түгээх ложистикийн үйлчилгээг жилд дунджаар 100 гаруй мянган тонн шатахуун түгээх хүчин чадал бүхий автоцистернүүдээр үзүүлдэг.
Шатахуун агуулах хадгалах байгууламж, бөөний худалдаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. Монгол улсад импортлон борлуулж буй бүх төрлийн шатахууныг хадгалах, түгээх үйл ажиллагааг явуулдаг. Нийт 34.200м3 /34,000,000 литр/ багтаамжтай, ачилтын 10 байр, нэгэн зэрэг 16 вагон шатахуун буулгах хүчин чадалтайгаар ажилладаг.
Газрын тосны хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорнод аймгийн Баянтүмэн, XVII талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг 2011 оноос хойш хийж байна.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
2022 оны 10 сарын 10-ны өдөр Монгол улсын УУХҮЯ болон шатахуун импортлогч компаниуд Оросын холбооны улсад Роснефть компанитай нэгдсэн уулзалт хийлээ.