Хөдөлгүүрийн тос
Havoline® Fully Synthetic
Synthetic Passenger Car Motor Oil
Суудлын автомашин ба бага даацын тээврийн хэрэгслийн бензин болон дизель хөдөлгүүрт жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай бүрэн синтетик тос. Энэхүү тос нь шилмэл синтетик суурь тос ба уралдааны машины хөдөлгүүрийн тосонд ашиглах зориулалт бүхий чанар сайжруулагч нэмэлт бодис агуулдаг тул хөдөлгүүрийг найдвартай хамгаалж, хүчин чадлаа бүрэн гаргах боломжийг олгоно.
ХЭРЭГЛЭЭ:
- Суудлын автомашины энгийн болон турботой бензин хөдөлгүүрт
- Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
- Суудлын автомашины энгийн болон турботой дизель хөдөлгүүрт
- Хөдөлгүүрийн ердийн тос ашиглахыг зөвлөсөн, шингэрүүлсэн хийгээр ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүрт
- Мотоциклын дөрвөн тактат бензин хөдөлгүүр болон бусад бага оврын цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүрт (үйлдвэрлэгч нь суудлын автомашины хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн тохиолдолд)
Havoline ® Formula
Passenger Car Motor Oil
Шилмэл суурь тос ашиглан гаргаж авсан энэхүү хөдөлгүүрийн тос API SL / SJ / SH чанарын ангиллын тос ашиглахыг зөвлөсөн бүхий л нөхцөлд ашиглах суудлын автомашин болон бага даацын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ашиглах тос. Энэхүү тос нь:
- Хөдөлгүүрийн асалтыг хөнгөвчилнө.
- Хэт халалтаас хамгаална.
- Хөдөлгүүрийг цэвэр байлгана.
ХЭРЭГЛЭЭ:
- Энгийн болон турбо бензин хөдөлгүүртэй суудлын автомашин
- Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
- Суудлын автомашины ердийн хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн бөгөөд хийгээр ажилладаг (байгалийн хий болон шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг) хөдөлгүүрт
- Зөөврийн цахилгаан үүсгүүр, мотоциклын 4 тактат дотоод шаталтын бензин хөдөлгүүрт
Delo Gold (ISOSYN) Muntigrage
Multifuctional Diesel & Gasoline Engine Oil
API CH-4, CF эсвэл SL ангиллын чанарын шаардлага хангасан тос ашиглахыг зөвлөсөн бүхий л төрлийн дизель болон бензин хөдөлгүүрт ашиглах чанарын өндөр үзүүлэлттэй , ISOSYN TM технологийн аргаар гарган авсан хөдөлгүүрийн тос.
ХЭРЭГЛЭЭ:
- Төрөл бүрийн дизель хөдөлгүүр (4 тактат дотоод шаталтын хөдөлгүүр, өндөр хурдтай, турботой болон турбогүй)
- Төрөл бүрийн хөдөлгүүрт (дизель ба бензин хөдөлгүүр)
- Хүнд даацын тээврийн хэрэгсэлд
- Бартаат замын болон үйлдвэрийн машин механизм
- Газар тариалан болон фермерийн машин механизм
- Өндөр хурдтай усан замын тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрт
- Цахилгаан үүсгүүрийн дотоод шаталтат хөдөлгүүрт
- Гидравлик хөдөлгөөнт систем (ашиглах тосны төрөл ба зууралдлагын үзүүлэлт тохирч байгаа тохиолдолд)
XTeer TOP 5W30
Ангилал: SAE 5W30 API SN/CF, ACEA C3, A3/B3/B4, ACEA A1/B1, A5/B5,С2 MB-Approval 229.31/229.51, Renault RNO700/RN0710, BMW Longlife-04, GM dexos 2
Зориулалт: Энэ тос синтетик суурь шингэнээс гаргаж авсан дээд зэргийн гүйцэтгэлтэй . Газаар ажилладаг суудлын автомашин болон хөнгөн зэргийн, газаар ажилладаг ачааны авто машин , дизель суудлын автомашин , бүх үйл ажиллагааны нөхцөлд ажиллах LPG машинуудад тохиромжтой. Синтетик суурь шингэний ямар ч темпратурт ажиллах чадвар нь тосны зуурамтгай чанарыг зөв барьж үрэлтийг багасгаж бүх улиралын өндөр темпратурт ажиллахад дээд зэргийн тослогоор хангана.Элэгдлийн эсрэг нэмэлт нь гадаргын эдэлгээг уртасгадаг.
Хөдөлгүүрийн насыг уртасгана.
- Элэгдэл зэврэлтээс дээд зэргээр хамгаална.
Тосны үзүүлэлт
Үзүүлэлтүүд
|
Үр дүн
|
API
|
SN/CF
|
SAE
|
5W30
|
Кинематик зунгалаг 40ºС-т
|
69.85
|
Кинематик зунгалаг 100ºС-т
|
11.74
|
Дөл үүсэх хэм
|
236
|
Царцах хэм
|
-35
|
Зунгалагийн индекс
|
164
|
XTEER DIESEL D700 10W30
Ангилал: SAE 10W30 API CI-4/SL
Зориулалт: API CI-4/SL, MB-Approval 228.38 Cummins CES 20076, MAN 271, Volvo VDS-2
Хэрэглээ: Сүүлийн үеийн технологитой дээд зэрэглэлийн авто машинуудад зориулсан синтетик дизель хөдөлгүүрийн тос юм. API Cl-4/SL зэрэглэлийн ахисан түвшний тосны бүх шаардлагыг хангадаг .хүнд нөхцөлтэй дизелийн хөдөлгүүрт ажиллахаар зориулж бүтээгдсэн
- Хөдөлгүүрийн насыг уртасгана.
- Элэгдэл зэврэлтээс дээд зэргээр хамгаална.
Тосны үзүүлэлт
Үзүүлэлтүүд |
Үр дүн |
API |
CI-4/CF |
SAE |
10W30 |
Кинематик зунгалаг 40ºС-т |
81.4 |
Кинематик зунгалаг 100ºС-т |
12.25 |
Дөл үүсэх хэм |
222 |
Царцах хэм |
-45 |
Зунгалагийн индекс |
138 |
Xteer 4T 10W40
Мотоциклын хөдөлгүүрийн синтетик тос
Үзүүлэлтүүд
|
Үр дүн
|
-Кинематик зунгалаг 100ºС-т
|
15,665
|
Дөл үүсэх хэм
|
230
|
Царцах хэм
|
-35
|
Хувийн жин 15ºС
|
0,862
|

Үзүүлэлтүүд
|
15W40
|
20W50
|
Кинематик зунгалаг 40ºС-т
|
110,2
|
155
|
Кинематик зунгалаг 100ºС-т
|
14.71
|
17,72
|
Дөл үүсэх хэм
|
236
|
268
|
Царцах хэм
|
-33
|
-32
|
Хувийн жин 15ºС
|
0,8692
|
0,8757
|
Зунгалагийн индекс
|
138
|
126
|
М8В
Хөдөлгүүрийн универсал тос
Энэхүү хөдөлгүүрийн тос нь хүчжүүлэлтгүй бензин хөдөлгүүр ба турбогүй дизель хөдөлгүүрт бүхий л улиралд ашиглаж болно.
Ачааны-ЗИЛ-130, 131, 164, ГАЗ- 66, 51, 52, 53, Автобус- КАВ- 3, КАЗ, ПАЗ, ЛИАЗ, Хуучны суудлын автомашин М20, ГАЗ- 69, 24, 10, 31029, Москвич- 412, ИЖ- 412, УАЗ- 451 зэрэг тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт, мөн түүнчлэн МАЗ, КРАЗ, Урал зэрэг автомашины ЯМЗ 236 маркийн дизель хөдөлгүүрт мөн ДТ- 75М, ЮМ- З6, Т- 130, ЛХТ- 100, ТЛТ- 100, Д- 21, Д- 120, Д- 144 зэрэг тракторын дизель хөдөлгүүрт ашиглана.
М-8ДМ (Өвөл), М-10ДМ (Зун)
Дизель хөдөлгүүрийн тос (API CC, SAE 30, SAE 20W)
Энэхүү хөдөлгүүрийн тос нь өндөр хүчжүүлэлттэй, турботой ашиглалтын хүнд нөхцөлд ажилладаг МАЗ, КамАЗ, КрАЗ маркийн автомашин, хөдөө аж ахуй, уул уурхайн болон зам барилга угсралтын тоног төхөөрөмжийн дизель хөдөлгүүрт ашиглана. API CD ангиллын дизель хөдөлгүүрийн тосыг 1995 он хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн Татра, Мерседес, Вольво зэрэг ачааны автомашинууд, Икарус Тоёота маркийн автобусны дизель хөдөлгүүрт ашиглана.
М10Г2К ,М8Г2К
Дизель хөдөлгүүрийн тос
Энэхүү хөдөлгүүрийн тос нь өндөр хүчжүүлэлттэй турбогүй Камаз, Маз, КРАЗ, ЗИЛ зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрүүд, К-701 Кировец, Т-150, 150-К тракторууд, СК-6 Колос, СК-5 Нива, Сибиряк, Енисей, дон- 1500 зэрэг будаа хураагч комбайн, КСК- 100, КСК- 100А маркийн комбайнууд, Лхт-100, ТЛДТ-100, ТДТ-55, Т-330, Т-500-ийн хөдөлгүүрүүдэд ашиглана.