МТ Шатахууны карт

МТ шатахууны карт гэж юу вэ?

MТ карт нь байгууллагын шатахуун хэрэгцээнд зориулагдсан, шатахууны хэрэглээг тасалдалгүй хангах, зарцуулалтыг хянадаг шатахууны карт юм. МТ картыг хэрэглэснээр бүх төрлийн шатахуун, тос тосолгооны материал худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 3% хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

МТ шатахууны картын давуу тал:

  • Картаа хүссэн үедээ хүссэн газраасаа цэнэглэж болно.
  • Бэлэн мөнгө хаяж үрэгдүүлэх болон бусад эрсдэлээс бүрэн хамгаална.
  • Интернетээр зарцуулалтын тайлангаа авах боломжтой.
  • Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
  • Байгууллагын хэрэглэгчид толгой карт, дэд картууд хоорондоо гүйлгээ, шилжүүлэг хийх, хэрэглээгээ хянах боломжтой.
  • Байгуулага, ААН жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан картын хэрэглээг өдрөөр, сараар лимит тогтоох боломжтой.
  • Байгууллагын хэрэглэгчид хэрэглээний өсөлтөөс хамаарсан тусгайлсан урамшуулал авах боломжтой.
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлэх эрхтэй.
  • Худалдан авдаг бүтээгдэхүүний төрлөөр нь хэрэглээний лимит тогтоох боломжтой.

 

МТ шатахууны картыг хэрхэн авах вэ?

Хэрэглэгч та УБ хотод төв оффист байрлах картын төвөөс, орон нутагт байрлах МТ ШТС-үүдээс аваарай.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Байгууллага, ААН, Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны МТ карт эзэмших хүсэлт
  • Байгууллага, ААН, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ


МТ шатахууны картын урамшуулал авах нөхцөл:

  • МТ ШТС-ээс шатахуун худалдан авах бүрт урамшуулал тооцогдоно.
  • Худалдан авалт хийгдсэний дараа урамшуулал тооцогдон таны дансанд хуримтлагдана.
  • Урамшуулал нь таны дансанд 1 сарын турш хуримтлагдах ба сар бүрийн 01-нд баталгаажна.
  • Та баталгаажсан урамшууллаа 100% худалдан авалтандаа ашиглаж болно.
  • Байгууллагын эзэмшлийн картууд хоорондоо урамшууллаа шилжүүлэх боломжтой.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn