ХХБанкны хамтарсан карт

ХХБанкны хамтарсан карт

МТ карт нь Иргэд болон Байгууллага, аж ахуй нэгжүүдэд зориулсан 2 төрөлтэй бөгөөд тус бүр МТ группын ШТС-уудаас худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 3%-тай тэнцэх хөнгөлөлтйг тогтмол эдлэх боломжтой юм.


Иргэдэд зориулсан давуу тал:

  • Шатахуун худалдан авах бүрдээ үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Картын дансны хуулгаа шалгаж шатахууны хэрэглээ, зардлаа хянах.
  • ХХБ-ны бусад төлбөрийн картын нэгэн адил өөрийн бүх төрлийн санхүүгийн хэрэгцээнд ашиглах.
  • Өөрийн цалингийн болон бусад ХХБ-ны картын дансаа МТ картанд холбуулах боломжтой бөгөөд ингэснээр МТ картандаа тусад нь мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Картын дансанд, дансны доод үлдэгдэл үл харгалзан сарын 0,3%-ийн хүү хуримтлуулах.
  • НӨАТУС-д хамрагдана.


Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх
  • Цээж зураг 1 хувь
  • Карт эзэмших хүсэлт бөглөх


Байгууллагын хэрэгцээнд зориулсан МТ карт:

  • Шатахуун худалдан авалтын үнийн дүнгээс 3%-ийн урамшуулал авна.
  • ААНэгжийн жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан картын хэрэглээг өдрөөр, сараар лимит тогтоон авах боломжтой.
  • Бэлэн мөнгөтэй харьцахгүй учир ажлаа хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэнэ.
  • Шатахууны хэрэглээг картын дансны хуулга, интернет банкаар хэзээ хэдэн төгрөгний гүйлгээ хийснийг мэдэх.
  • НӨАТ-ын падаан авах боломжтой.
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлэх.
  • Картын дансанд, дансны доод үлдэгдэл үл харгалзан сарын 0,3%-ийн хүү хуримтлуулах.

Бүрдүүлэх материал:

  • Шатахууны карт эзэмшихийг хүссэн байгууллагын бичгээр гаргасан албан хүсэлт.
  • “Шатахууны карт эзэмших байгууллагын гэрээ”-г банктай байгуулах (Банкны маягтын дагуу)
  • Шатахууны картыг тээврийн хэрэгсэлд авах байгууллагын хүсэлт (Банкны маягтын дагуу)
  • Итгэмжлэгдсэн ажилтны нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэл, гарын үсэг, байгууллагын тамга (тэмдэг) түүний иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, итгэмжлэгдсэн ажилтны мэдээлэл (Банкны маягтын дагуу)

Мэдээлэл авах сувагууд: зөвхөн ХХБ-ны карттай хэрэглэгчид

  • Мессеж үйлчилгээ
  • Интернет банкны үйлчилгээ
  • Салбарт өөрийн биер очиж дансны хуулга авах


 

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn