Товч танилцуулга

“Магнай Трейд” ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч ба хамгийн өргөн сүлжээ бүхий салбар түгээлттэй, газрын тосны импортлогч тэргүүлэх компаниудын нэг юм.

“Магнай Трейд” ХХК нь Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин,  дизелийн өвөл зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдөр тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнесийн хүрээгээ улам тэлсээр байна.

Бид газрын тосны бүтээгдэхүүнээ тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан, улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмжүүд бүхий агуулах, шатахуун түгээх станцуудаараа дамжуулан  бөөнөөр болон жижиглэнгээр борлуулалт хийн, 1700 гаруй ажилтныг ажлын байраар ханган ажиллаж байна.

“Магнай Трейд” ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулах, цаг хугацааг хэмнэх зорилгоор шатахуун түгээх станцуудынхаа дэргэд хүнс, ахуйн болон өргөн хэрэглээний барааны мини дэлгүүрүүд, тос тосолгооны материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүд, автомат дугуй хийлэгч зэргийг  ажиллуулдаг.

Манай компани нь ОХУ-ын Газпром нефть, Роснефть, Тосол синтез, Лукойл зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд 2003 оноос АНУ-ын “Chevron” корпорацийн “Caltex” брэндийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зориулалтын саванд үйлдвэрийн аргаар технологийн дагуу савласан байдлаар нь өөрийн бүх шатахуун түгээх станцуудаараа дамжуулан 24 цагийн турш худалдаалж хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажилласаар ирсэн.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn