МОНГОЛЫН АНХНЫ ШТС ДЭЭРХИ ОЛОН УЛСЫН КОНВЕНИНС ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

МОНГОЛЫН АНХНЫ ШТС ДЭЭРХИ ОЛОН УЛСЫН КОНВЕНИНС ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

Монголын хамгийн анхны конвиненс сүлжээ дэлгүүр “Сircle K” болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч, тэргүүлэгч компани болох “Магнай Трейд” компаниуд анх удаа Монголд олон улсын жишиг шатахуун түгээх станц, конвенинс дэлгүүрийн хосолсон төслийг хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн гэрээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү стратегийн түншлэлийн гэрээ хэрэгжиж Магнай Трейд ХХК-ийн шатахуун түгээх станц дээр анхны салбар дэлгүүрийг Да хүрээ захын баруун урд байрлах МТ ШТС болон Амгалан захын замын эсрэг талд нээн хэрэглэгчдэд тав тухтай орчинд үйлчилгээгээ хүргэж эхэллээ.

Магнай Трейд ХХК нь Канад улсаас гаралтай конвенинс дэлгүүрийн зах зээлийн тэргүүлэгч компани болох Сиркл К дэлгүүрийн стандартыг хэрэгжүүлж буй Сиркл Чэйн ХХК-тай хамтарч олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 
 


Хэрэглэгч та бүхэн МТ ШТС дээрх Circle K-ийн сүлжээ дэлгүүрээс 24 цагийн турш чанартай шатахуунаа авах зуур тав тухтай орчинд үйлчлүүлэн Америк үрээр хийгдсэн кофе, халуун хоол, 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, бусад хэрэгцээт зүйлс болон авто машиндаа шаардлагатай тос тосолгооны материалыг нэг доороос авах боломж бий болж буй нь давуу талтай юм.

 

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийт МТ ШТС-ууд Сиркл К сүлжээ дэлгүүртэй болж, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн цогц үйлчилгээг хүргэж ажиллах болно. Ингэснээр “Circle K” автомашинаар зорчигч хэрэглэгчдэдээ илүү ойртож, цаг хугацааг нь хэмнэх боломжтой болж буй бол МТ ШТС-ийн хэрэглэгчид шатахуун авах зуураа нэгэн доороос хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах боломжтой болж байна.

Үйлчилгээг улам ойртуулж, хэрэглэгчдэд таатай болгохын төлөө үндэсний компаниуд нэгдэн ажиллаж байна.  

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn