Дэлхийн шилдэг дугуй Монголд

“Cooper tires and Rubber” компаний үүсэл хөгжлийн тухайд 19-р зууны эхээр буюу 1914 онд “M and M manufacturing” компани нэртэйгээр гэр бүлийн хосууд болох Жон Ф.Шиффер болон Клауд И.Хэрт нарын зүтгэлээр АНУ-ын Охаио мужид үүсгэн байгуулагдаж байсан. Энэ компани нь дугуйны нөхөөс, дугуй нөхөх хэрэгсэл болон дугуйны зууралдуулах материалуудыг үйлдвэрлэж байсан. Хосууд 1920 онд Охайогийн Акрон дахь “The Giant tire and Rubber” компанийг худалдаж авсан бөгөөд 1922 онд Охайогийн Финдлэйрүү бизнес, оффисоо нүүлгэсэн.

Cooper хэмээх нэрний тухайд 1919 онд “Cincinnati” автосэлбэгийн худалдаачины нэр болох I.J Cooper-ийн “Cooper” нэртэйгээр шинээр үйлдвэрлэж буй дугуйг нэрлэсэн бөгөөд өнөөг хүртэл энэхүү дугуйг үйлдвэрлэсээр байгаа билээ. 1930 онд “M and M manufacturing” компани нь “The Falls Rubber” компанитай нэгдэж “Master Tire and Rubber” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд компаний нэрээ 1946 онд “Cooper tires and Rubber” нэртэйгээр дахин сольж үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна. Тус компаний түүхийн бахархал болсон үйл явдлуудаас нэгээхэнг доор дурьдвал:

Дэлхийн 2-р дайны үед тус компани нь хөвөгч гүүр, эрэг дээр газардах усан онгоц, ус нэвтэрдэггүй цүнх, аврах хантааз, өнгөлөн далдлах хэрэгсэл, танкны өнгөлөн далдлах хэрэгсэл, дугуй зэрэг резинэн бүтээгдэхүүнүүдийг АНУ-н нэгдсэн армид нийлүүлж дайны хүнд үед маш чухал үүрэг гүйцэгдэж байсан. АНУ-ийн Тэнгисийн цэргийн шагналыг хүртэж байсан нэр хүнд бүхий компани юм. Дэлхийн 2-р дайны дараа дээр дурдсанаар нэрээ сольж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа дэлхийд танигдсан корпорациудын нэг хэвээр үлджээ.

Монгол улсын хувьд “Cooper tires and Rubber” корпорацийн албан ёсны эрх бүхий худалдааны компаниар “Эй Ар Би Монголия” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани ажиллаж байгаа бөгөөд 4х4 автомашин болон хөнгөн ачааны автомашины бүх төрлийн замын нөхцөлд төгс зохицол бүхий дугуйнуудыг АНУ-с оруулж ирэн худалдаалж хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллаж байна.

Бусад ангилал

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn