Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойд зориулсан спортын наадам

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нь болсон, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарын хамт олон жил бүр спортын 6 төрөлт наадмыг зохион байгуулдаг. Энэ жилийн спортын наадам 2013.05.17-05.28 хугацаанд зохиогдож,  шатар, боулинг, биллярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортын төрлүүдээр баг, тамирчид өрсөлдлөө. 
Тус наадамд Газрын тосны газар, Магнай трейд, Шунхлай, М-Ойл, Жаст Ойл, Тэс петролиум, Петро матад, Мон торх, Эм Пи Ай консалтинг, Петрожамп, Богц трейд, Дашваанжил, Амбер зэрэг байгууллага, компаниудын баг тамирчид оролцсон. 
 
Спортын наадамд нийлбэр дүнгээр 1-р байрт “Магнай трейд” ХХК, 2-р байрт,  “М-Ойл” ХХК, 3-р байрт “Шунхлай” ХХК-ийн баг, тамирчид шалгарч, спортын наадмыг манлайллаа.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn