Бусад

 Гидравлик системийн тос

Rando® HD

Anti-Wear Hydraulic Fluid

Чанарын өндөр үзүүлэлттэй, өндөр даралттай ажилладаг хөдөлгөөнт болон суурин гидравлик систем ашиглах зориулалттай, элэгдэлтийн эсрэг нэмэлт бодис агуулсан шингэн.

ХЭРЭГЛЭЭ:

  • Үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийн гидравлик систем
  • Хөдөлгөөнт болон барилгын зориулалттай тоног төхөөрөмжийн гидравлик систем
  • Араат, поршинт болон крылчаток бүхий шахуургатай гидравлик систем
  • Хуванцар бэлдэцийн хөөргөдөн хэлбэржүүлэх төхөөрөмж
  • Ил араан дамжуулга
  • Үйлдвэрийн тосолгооны эргэлтийн систем

И-20А 

Үйлдвэрийн тос

Задгай орчинд ажиллах барилгын, зам засварын техник, үйлдвэрийн автомат дамжлага, прессийн машин болон суурь машины гидравлик системд зориулагдсан тос. Бага болон дунд зэргийн ачаалал дор ажиллах араат дамжуулагчийн тосолгоонд хэрэглэгдэнэ. Кинематик зууралданги 400С -д 29-35 мм2/с. Дөл үүсэх хамгийн бага хэм +2000С, царцах хэм -150С. Найрлагандаа нэмэлт бодис агуулаагүй.

Форсунк, шатахууны систем цэвэрлэгч

Techron concentrate plus

Шатахууны систем цэвэрлэгч

Энэхүү шатахууны систем цэвэрлэгч нь бензинээр ажилладаг зорчигч автомашин, хөнгөн ачааны машины шатахууны системийг бүрэн цэвэрлэдэг. Techron concentrate plus нь шатахуун шатагч, карбьюратор, оролтын калапн, асах эд ангиас шатахууны тунадасууд цэвэрлэдэг. Мөн хүхрээр бохирдсон шатахууны хэмжих мэдрэгчийн үйл ажиллагааг цэвэрлэх, дахин сэргээх, хамгаалах зэрэг үйлчилгээтэй.

  • Та машиндаа нэг ширхэг Techron concentrate plus-ыг хийснээр дараах үр дүнтэй.
  • Шатахуун хэмнэлтийг хамгийн дээд хэмжээнд хүргэнэ
  • Алдагдсан хүч болон моторын үйл ажиллагааг дахин сэргээнэ
  • Шатахуун хэмжих мэдрэгчийн үйл ажиллагааг дахин сэргээж, бохирдлоос хамгаална
  • Хортой утааны хийг багасгана
  • Хүйтэнд тэсвэртэй болно
  • Тунамал шаартай холбоотой чимээ багасна

ХЭРЭГЛЭЭ:

Techron concentrate plus нь бензин карбюратортой эсвэл бензин  шахалтаар асдаг мотортой машинуудад зориулагдсан. Шатахууны системийг бүхэлд нь цэвэр байлгахын тулд Techron concentrate plus-ыг 3000мил бүрт болон хоёр удаа моторын тос солих хугацаанд 1 Techron concentrate plus-ыг хэрэглэнэ.

Power Clean Diesel

 Дизель хөдөлгүүрийн форсунк цэвэрлэгч

Үйлчилгээ: дизель түлшинд уусдаггүй давирхай лакийг зөөлөн аргаар угааж цэвэрлэнэ.

Хэрэглэх заалт: суудлын автомашины хянах самбар дээрх шатахууны заалт Шар“ гэрэл асахад банкандаа 250мл-ээр савлагдсан нэг сав Power Clean шингэнийг хийж 50-75 литр түлш нэмж хийнэ. Хийсэн 50-75 литр түлшээ дуустал буюу дахин “Шар” гэрэл астал түлш нэмж цэнэглэхгүйгээр явна.

Давуу тал: түлшний зарцуулалтыг бууруулна, асалтыг сайжруулна, хорт утааг багасгана, түлшний системийн эд ангийг цэвэрлэх ба эдэлгээг уртасгана, зэврэлтээс хамгаална, форсункны үйл ажиллагааг жигдрүүлнэ

Дахин цэцэглэх хугацаа: 1500 км явсаны дараа

Савлагаа: 0,250л

 

МП КЛАССИК

Мотор угаагч шингэн

МП классик мотор угаагч тос нь автомашины дотоод шаталтат хөдөлгүүрийн тосолгооны системийн цэвэрлэгээнд зориулагдсан дээд зэргийн цэвэрлэх чадвартай тос. Тосолгооны системийн цэвэрлэгээг хөдөлгүүрийн хэвийн ачаалалгүй ажиллагаанд 15-30 минутын хугацаанд угаах замаар гүйцэтгэнэ.

Түрхлэг тос

Литол -24

Түрхлэг  тос

Авто машин, трактор, эксковатор, бульдозер, хөлөг онгоцны эд ангиуд -40C0 - +130С0 хэмд ажиллах хөдөө аж ахуй, уурхай, зам барилга, цахилгаан машин механизмуудын бүх төрлийн араат дамжуулга, холхивч (усны насос, тэнхлэгийн) нугасан холбоос зэрэг  үрэлдэгч эд анги, зангилаануудын тосолгоонд ашиглана. Смазка 1-13, Солидол Ж, Циатим-201 зэрэг түрхлэг тосыг байхгүй үед Литол-24 түрхлэг тосоор орлуулан ашиглаж болно.

Multifak® EP

Extreme Pressure Industrial Grease

Зэврэлт ба исэлдэлтийг саармагжуулагч, литийн өтгөрүүлэгч, хэт даралтыг тэсвэрлэх зэрэг зориулалттай чанар сайжруулагч нэмэлт бодисууд, маш сайн боловсруулан гарган авсан суурь тосыг найрлагандаа агуулсан өргөн хэрэглээний зориулалт бүхий түрхлэг тос. Үүнийг тээврийн хэрэгслийн болон үйлдвэрийн зориулалтаар хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭЭ:

  • Үйлдвэрийн өнхрөх ба гулсах холхивч
  • Үйлдвэрийн ерөнхий тосолгоо
  • Төвлөрсөн тосолгооны систем (NLGI 0 ба 1)
  • Барилгын тоног төхөөрөмжийн холхивч
  • Хөрс хуулагч, түрэгч, уул уурхайн тоног төхөөрөмж
  • Газар тариалангийн тоног төхөөрөмж
  • Тээврийн хэрэгслийн холхивч

Явах эд ангийн цэгэн тосолгооны цэгүүд

Солидол Ж

Шар түрхлэгт тос

Бүх төрлийн холхивчууд болон нугасан холбоосын тосолгоонд ашиглана. Усанд тэсвэртэй учир металь эдлэлийг зэврэлтээс хамгаалах, хадгалалтын тосны зориулалтаар ашиглана. Ашиглалтын орчны хэм: 25С- +65С

Бусад тос тосолгооны материал

Тп- 22С

Турбины тос

Исэлдэлт, зэврэлт, өтгөрөлтийн эсрэг нэмэлтүүдтэй, хурдан эргэлттэй уурын турбин, турбокомпрессын туслах механизм, тохируулгын системд ажлын шингэнээр ашиглана. Зууралдлагын индекс 90 -ээс багагүй. Хамгийн өргөн хэрэглэгддэг турбины тос бөгөөд дөл үүсэх хэм +1860С, царцах хэм -150С.

ГК 

Трансформаторын тос

Трансформатор, өндөр хүчдэлийн тоноглолд ашиглана. Олон улсын II- А ангиллын тосны МЭК 296 стандартыг хангасан. Исэлдэлтэд өндөр тэсвэртэй, цахилгаан дамжуулахгүй чанартай. Дөл үүсэх хэм 1350С, царцах хэм -450С. Кинематик зууралданги -300С - т 1200 мм2/с.  35/10/6 кВа -д ажиллах трансформаторт ашиглах боломжтой.

Рос Дот  4, 4.5

Хүйтэнд тэсвэртэй синтетик тормозны АВS-тэй шингэн. Суудлын болон ачааны авто машины тормозны системд ашиглана. Гиколь суурьтай Дот-3, Дот-4 шингэнүүдтэй хамт хэрэглэж болно.

Ашиглах орчны хэм -500С - +500, Савалгаа 455 гр

ХЭРЭГЛЭЭ:

Toyata, Nissan, Suzuki, Honda, Mitsubishi, Audi, BMW, Mercedes Benz, VW, Volvo, Hyundai, Kia, Daewoo, УАЗ, ВАЗ

 

Авто замын битум

"Магнай трейд" ХХК нь ОХУ-ын автозамын БНД 90/130 маркийн савлагаатай болон задгай битумыг худалдаалдаг. Бидний дотоодын зах зээлд нийлүүлж байгаа битум нь олон улсын чанарын стандарт шаардлага болон ОХУ-ын ГОСТ стандартаар баталгаажсан өндөр чанартай бүтээгдэхүүн юм.


ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn