Тосол, антифрийз

Extended Life Coolant

Антифрийз 

Чанарын өндөр үзүүлэлттэй, орчноо мэдрэмтгий хөргөлтийн шингэн. Этилин гликолийн /Карбоксилат Технологид суурилсан органик хүчил суурь шингэн/ хөлдөлт ба зэврэлтийг эсэргүүцэгч нэмэлт бодисуудыг найрлагандаа агуулна. Энэхүү концентрат нь 50%-аар устай хольж бэлдэхэд бензин болон дизель хөдөлгүүрүүдийн хөргөлтийн системд удаан хугацааны туршид ашиглах шингэн болно.

ХЭРЭГЛЭЭ:

  • Суудлын автомашины бензин ба дизель хөдөлгүүрийн хөргөлтийн систем
  • Бага даацын тээврийн хэрэгслийн бензин ба дизель хөдөлгүүрийн хөргөлтийн систем
  • Алсын тээврийн болон бартаат замд ашиглагдах хүнд даацын тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрийн хөргөлтийн систем (wet эсвэл dry liners)
  • Хөнгөн цагаан блоктой хөдөлгүүрийн хөргөлтийн систем

Дизель хөдөлгүүр:

  • Хүнд даацын бөгөөд ачаа тээврийн машин - 600,000 км буюу 4 жил
  • Хүнд даацын бөгөөд уул уурхайн, зам барилгын машин механизм - 8000 цаг буюу 4 жил
  • Суудлын болон бага даацын тээврийн хэрэгсэл - 200,000 км буюу 5 жил

Felix Prolonger antifreeze G11

Нэмэлт зэврэлтийн эсрэг хамгаалалттай тусгай антифрийз

Felix Prolonger antifreeze G11 нь Волксваген категорийн төрлүүд, импортын машин үйлдвэрлэгчдийн шаардлагууд,олон улсын ASTM D6606, SAE J1034 стандартад тохирно.

  • Нэмэлт төмөр хайлш, резиний хамгаалалттай
  • Сайжруулсан зэврэлтийн эсрэг, цооролтын эсрэг, хөөсрөлтийн эсрэг, тосолгооны нэмэлт бодисуудыг агуулдаг
  • Өнгөр тогтох, тунадас үүсэхээс сэргийлнэ
  • Ажлын үед өндөр температурт хамгаална
  • Дулаан дамжуулах чадвар сайн
  • Моторыг хурдан халаана
  • Моторын хэт халах болон хөлдөхөөс хамгаална
  • Шатахуун хэмнэнэ
  • Тосолгооны өндөр үзүүлэлттэй

Felix Carbox G12 antifreeze

Нэмэлт зэврэлтийн эсрэг хамгаалалттай тусгай антифрийз

Felix Carbox G12 антифрийз нь Волксваген категорийн төрлүүд, гадаадын автомашины үйлдвэрүүдийн шаардлагууд, олон улсын ASTM, D 3306, ASTM D 4985, KSM 2142, BS 6580, SAE J 1034, JIS K 2234 стандартуудад тохирно.

  • Машины насыг нэмэгдүүлнэ - 250000 км
  • Шатахуун хэмнэнэ
  • Моторыг өндөр температур, зэврэлтээс хамгаална
  • Насос, термостат, хөргөөгчийн ажлын чадварыг сайжруулж, насыг 150-200%-р уртасгана
  • Өнгөр тогтохоос сэргийлнэ
  • Тосолгооны өндөр үзүүлэлттэй
  • Карбоксилтой нэмэлт бодис агуулдаг
  • Амин, борын хүчил, азотын хүчил, фосфат, силикат агуулдаггүй

Felix - 40

Хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн

Энэхүү хөргөлтийн шингэнийг дотоод шаталтат хөдөлгүүрийн хөргөлтийн систем болон орон сууцны халаалтын системд ажлын шингэний зориулалтаар ашиглана. Нэмэлт бодис ашигласнаар ОХУ-д үйлдвэрлэдэг бусад хөргөлтийн шингэнтэй харьцуулахад ашиглалтын хугацаа нь урт болсон. ОХУ-н АВТОВАЗ үйлдвэрийн конвейрээс гарч байгаа бүхий л автомашины хөргөлтийн системд 2005 оны 3-р сараас эхлэн зөвхөн энэхүү шингэнийг хийж гаргаж байна. Орчны агаарын хэм -4000С хүртэл нөхцөлд ашиглах нь илүү тохиромжтой.

Тосол Дзержинский ТС-40

Автомашин, техникийн хөргөлтийн системд -400С хүртэлх орчинд хэрэглэнэ. Хөргөлтийн системийг хөлдөлт халалт зэврэлтээс дээд зэргээр хамгаална.

  • Хөргөлтийн системийн резинэн жийргэвч бэхэлгээ хоолойнуудад сөрөг нөлөө үзүүлэхгүй
  • Бүх төрлийн метальтай харьцахад исэлдэхгүй
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй

ГОСТ-ын шаардлагыг бүрэн хангасан.

“Экотерм” ахуйн хэрэглээний тосол

  • Дулаан тээгч Экотерм нь бүх төрлийн халаалтын зуух бүхий халаалтын систем, агааржуулалтын систем, дулаан насос болон бүх төрлийн дулаан солилцооны төхөөрөмжид зориулагдсан.
  • Дулаан тээгч Экотерм концентратыг шууд ашиглахгүй, харин түүнийг хэрэглэх зааврын дагуу усаар шингэлж ашиглана. Зохих харьцаагаар усаар шингэлснээр -200С-ээс -650С хүртэлх хүрээнд царцаж эхлэх ажиллагааны шингэн хийх боломжтой.
  • Энгийн крантны ус нэмж шингэлсний дараа шууд ашиглах боломжтой нь шингэн бэлдэх ажиллагааг хялбаршуулдаг.

Дулаан тээгч Экотермийг өөрийн халаалтын системд ашигласнаар дараах үр дүнтэй.

Дулаан Ямар ч цаг агаарын нөхцөлд гэрийг дулаанаар хангаж, ая тухтай орчинг бүрдүүлнэ.

Хамгаалах Халаалтын системийг хөлдөх, зэврэх буюу хугацаанаас өмнө элэгдэх зэргээс хамгаална. /-650С-с +1060С хүртэл/

Экологийн хувьд цэвэр Ихэнх үйлдвэрлэгч нар дулаан тээгчийн нэрийн дор автомашины энгийн тосол борлуулдаг. Экотермийн ахуйн нөхцөлийн аюулгүй байдлыг токсикологийн хэд хэдэн шинжилгээгээр нотолсон байна.

Урт хугацаанд ашиглах боломжтой Бага температурт хөлдөх шингэнийг солих ажиллагаа нь өндөр өртөгтэй учир түүнийг аль болох цөөн удаа сольж байх нь чухал. Экотермийн ашиглах хугацаа 5 жил байна.

Суперконцентрат -200С-ээс -650С-д хөлдөх ажиллагааны шингэн бэлдэх зориулалтаар ашиглана.

Дулаан тээгч нь онцгой баланс бүхий багц нэмэлт бодис агуулна.

Anti-corrosion additive

Химийн бодисын хортой нөлөөг багасгаж, метал, төмрийг зэврэлтээс хамгаална.

Элдэв хаг /давс/ тогтохоос хамгаалах нэмэлт бодис

Дулаан тээгчийн дулааны болон физик чанарыг ашиглалтын хугацааны турш нийт ажиллагааны температурын хүрээнд хадгалах зориулалттай.

Хөөсрөхөөс хамгаалах нэмэлт бодис

Идэвхитэй ажиллагааны улмаас шингэн хөөсрөхөөс хамгаалж, тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг ханган кавитаци үүсэхээс хамгаална.

Хуванцаруулах нэмэлт бодис

Резин, паронит, тефлоноор хийсэн эд ангиудыг хамгаалж, тэдгээрийн ашиглалтын хугацааг уртасгана.

Тосолгооны нэмэлт бодис

Систем дэх шингэн эргэлтийг түргэтгэж, насосын ажиллагааг хөнгөвчилнө.


ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn