Хүч дамжуулах ангийн тос

Thuban® GL5 EP

Extreme Pressure Automotive Gear Oil

“Clean gear” технологийн дагуу гарган авсан, чанарын өндөр үзүүлэлттэй, өргөн хэрэглээний зориулалттай, дулааны үйлчлэлд тогтворлог, хэт даралтаас хамгаалах нэмэлт бодис агуулсан хүч дамжуулах ангийн энэхүү тос нь API GL-5/MT-1 ангиллын чанарын шаардлагыг бүрэн хангасан.

ХЭРЭГЛЭЭ:

  • Тээврийн хэрэгслийн гипоид араан дифференциал
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн синхронизаторгүй механик хурдны хайрцаг, тэнхлэг
  • Жолоодлогын араан дамжуулга
  • “Limited-slip“ төрлийн дифференциалд (LSD Differetials) нэмж хийх буюу дахин угсарч байгаа тохиолдолд
  • Механик хурдны хайрцаг болон тэнхлэгийн тосолгоонд үйлдвэрлэгч нь API GL-4 ангиллын тос ашиглахыг зөвлөсөн тохиолдолд API GL-5 ангиллын тосыг ашиглахаар шийдвэрлэж байгаа үед Caltex Thuban GL5 тосыг ашиглахыг зөвлөж байна.

Havoline ATF-J

Automatic Transmission Fluid

Гидрокрекингийн боловсруулалтын аргаар гарган авсан суурь тосыг ашиглан бүтээсэн энэхүү шингэн нь автомат хурдны хайрцагт болон бусад зориулалтаар ашиглах шингэн юм. Исэлдэлтэд маш тэсвэртэй. Япон улсад үйлдвэрлэсэн суудлын автомашины автомат хурдны хайрцагт ашиглах зориулалттай шингэн. (ATF)

ХЭРЭГЛЭЭ:

  • Япон суудлын болон бага даацын автомашинууд (Toyota (Lexus) Isuzu, Nissan Subaru, Mitsubishi Suzuki, Mazda)
  • Солонгос суудлын автомашин (Hyundai Kia GM Daewoo)
  • 2000см3 ба түүнээс бага хөдөлгүүрийн багтаамжтай, Continuously Variable Transmissions (CVT) загварын хурдны хайрцагтай суудлын автомашин
  • 5 шатлалтай автомат хурдны хайрцаг бүхий Европын ихэнхи суудлын автомашин (BMW, Mercedes-Benz, VW/Audi, Jaguar)
  • DEXRON®-III, MERCON(®)  эсвэл MERCON® V чанарын шаардлага хангасан шингэн ашиглахыг зөвлөсөн автомат хурдны хайрцагт

Texamatic® 1888

Automatic Transmission & Power Steering Fluid

Автомат хурдны хайрцаг ба жолоодлогын хүчлүүрийн шингэн. Чанарын өндөр үзүүлэлттэй, ашиглалтын хэмийн хүрээ өргөн, жолоодлогын хүчлүүр болон автомат хурдны хайрцагны элэгдэлтийг бууруулах зориулалттай тос /ATF/. Энэхүү тос нь тосны дотоод үрэлтийг сайжруулсан, DEXRON 3 ба ALLISON C-4 MERCON чанарын шаардлагыг хангасан байна.

ХЭРЭГЛЭЭ:

  • Суудлын болон бага даацын ачааны, өндөр хурдтай, хүнд даацын тээврийн хэрэгслийн автомат хурдны хайрцаг
  • Бартаат замын хүнд машин механизмын автомат хурдны хайрцагт.
  • Yйлдвэрлэгч нь  DEXRON эсвэл MERCON шингэнийг жолоодлогын системийн хүчлүүрт ашиглахыг зөвлөсөн тохиолдолд
  • Агааржуулалтын сэнс ба шурган хийцийн хийн компрессорт
  • Хөдөлгөөнт гидравлик системд
  • Yйлдвэрийн зориулалтаар элэгдэлтээс хамгаалах гидравлик системийн шингэнээр
  • Механик хүч дамжуулах анги, тэнхлэгийн тосолгоонд (үйлдвэрлэгч нь ийм төрлийн тос ашиглахыг зөвлөсөн тохиолдолд)

Meropa®

Extreme Pressure Industrial Gear Oil

Чанарын өндөр үзүүлэлттэй, дунд зэргийн цочмог ачаалал дор ажилладаг үйлдвэрийн араан дамжуулгын тосолгоонд ашиглах зориулалттай энэхүү тос нь хүхэрт-фосфорийн нэмэлт бодисууд агуулна. Мөн түүнчлэн зэврэлт ба исэлдэлтийг саармагжуулагч бодис агуулах тул металл гадаргууг зэврэлт исэлдэлтээс хамгаална.

ХЭРЭГЛЭЭ:

  • Үйлдвэрийн зориулалттай ил араан дамжуулга
  • Хүнд даацын ил араан дамжуулга
  • Ташуу, шулуун шүдэт араан дамжуулга, могой болон  гипиод араан дамжуулга
  • Цементийн тээрэм, бутлагч, конвейр, өргүүрийн зэрэг үйлдвэрийн болон уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн хурдны саалтуур
  • Гинжит хөтлөгчүүд

ТСП-15К

Хүч дамжуулах ангийн тос

Орчны агаарын -300С хүртэлх хэмд их ачаалал дор ажилладаг гипоид араагүй бүх төрлийн редуктор, механик хүч дамжуулах эд ангийн тосолгоонд ашиглана. КАМАЗ, МАЗ, КРАЗ, ЗИЛ, ГАЗ, УРАЛ,  АЗ, УАЗ  маркийн ачааны авто машины хүч дамжуулах эд ангид, ОХУ д үйлдвэрлэсэн хуучны загварын ГАЗ, АЗЛК, ЗАЗ, ИЖ зэрэг суудлын авто машины хурдны хайрцагны эд ангийн тосолгоонд ашиглана.

Супер Т3

Хүч дамжуулах ангийн тос

Бүх улиралд ашиглах хүч дамжуулах ангийн Супер- Т3 тос нь суудлын авто машины урдаа хөтлөгч бүхий гипоид араан дамжуулга, механик хурдны хайрцагны тосолгоонд зориулагдсан.Тад 17 ийн сайжруулсан хувилбар. Элэгдэл, исэлдэлтийн эсрэг маш сайн чанарыг агуулсан. Дээд зэргийн чанарын үзүүлэлттэй суурь тос болон олон төрлийн үүрэгтэй нэмэлт бодис агуулдаг. Ашиглах орчны хэм -300С хүртэл.

Torque Fluids 4N4

Heavy-Duty Powershift Transmission Fluid Series

Caterpillar TO-4 чанарын шаардлагыг хангасан үзүүлэлттэй бүтээгдэхүүн ашиглахыг шаарддаг уул уурхай, зам, барилга угсралтын хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захын дамжуулагч (final drive) болон хүч дамжуулах ангийн тосолгоонд зориулсан өндөр чанартай, үрэлтийн модификаторгүй тос.

ХЭРЭГЛЭЭ:

  • Катерпилларын бүхий л хүч дамжуулах анги, хөтлөгч, усан онгоцны хүч дамжуулах анги
  • Коматцугийн бүхий л хүч дамжуулах анги
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн гидравлик хөдөлгөөнт систем, гидростатик хүч дамжуулга, хүнд даацын тээврийн хэрэгслийн захын дамжуулагч (final drive)
  • Орчны агаарын хэмээс хамааруулан ашиглах зууралдлагын үзүүлэлтийг (414, 434, 444, 454, 464) сонгож хийнэ.

Aries®

Pneumatic Percussion Tool Lubricant

Энэхүү тос нь хийн цохилтын хүчээр ажилладаг багаж хэрэгслийн тосолгоонд ашиглагдах бөгөөд найрлагандаа сайтар боловсруулсан суурь тос, хэт даралтыг тэсвэрлэх “EP”,тосорхог болон цавуулаг нэмэлт бодис, эмульсжүүлэгч, зэврэлт ба исэлдэлтийг саармагжуулагч, хөөсрөлт ба мананг унтраагч бодисыг агуулна.

ХЭРЭГЛЭЭ:

Хуурай болон чийгтэй нөхцөлд ажилладаг хийн цохилтод багаж хэрэгслүүд. Үүнд:

  • Хатуу ашигт малтмалын өрөм (Rock drills)
  • Бетон болон цул чулуулаг бутлагч (jackhammers)
  • Сул хөрс нягтруулагч
  • Дагтаршуулагч
  • Тавлах болон эмтлэх зориулалттай хийн цохилтод төхөөрөмжүүд

Том голчтой, налуу цооногийн өрөмдлөгийн төвлөрсөн тосолгооны систем

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn