Хөдөлгүүрийн тос

Havoline® Fully Synthetic

Synthetic Passenger Car Motor Oil

Суудлын автомашин ба бага даацын тээврийн хэрэгслийн бензин болон дизель хөдөлгүүрт жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай бүрэн синтетик тос. Энэхүү тос нь шилмэл синтетик суурь тос ба уралдааны машины хөдөлгүүрийн тосонд ашиглах зориулалт бүхий чанар сайжруулагч нэмэлт бодис агуулдаг тул хөдөлгүүрийг найдвартай хамгаалж, хүчин чадлаа бүрэн гаргах боломжийг олгоно.

ХЭРЭГЛЭЭ:

  • Суудлын автомашины энгийн болон турботой бензин хөдөлгүүрт
  • Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
  • Суудлын автомашины энгийн болон турботой дизель хөдөлгүүрт
  • Хөдөлгүүрийн ердийн тос ашиглахыг зөвлөсөн, шингэрүүлсэн хийгээр ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүрт
  • Мотоциклын дөрвөн тактат бензин хөдөлгүүр болон бусад бага оврын цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүрт (үйлдвэрлэгч нь суудлын автомашины хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн тохиолдолд)

Havoline ® Formula

Passenger Car Motor Oil

Шилмэл суурь тос ашиглан гаргаж авсан энэхүү хөдөлгүүрийн тос API SL / SJ / SH чанарын ангиллын тос ашиглахыг зөвлөсөн бүхий л нөхцөлд ашиглах суудлын автомашин болон бага даацын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ашиглах тос. Энэхүү тос нь:

  • Хөдөлгүүрийн асалтыг хөнгөвчилнө.
  • Хэт халалтаас хамгаална.
  • Хөдөлгүүрийг цэвэр байлгана.

ХЭРЭГЛЭЭ:

  • Энгийн болон турбо бензин хөдөлгүүртэй суудлын автомашин
  • Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
  • Суудлын автомашины ердийн хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн бөгөөд хийгээр ажилладаг (байгалийн хий болон шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг)  хөдөлгүүрт
  • Зөөврийн цахилгаан үүсгүүр, мотоциклын 4 тактат дотоод шаталтын бензин хөдөлгүүрт

Delo Gold (ISOSYN) Muntigrage

 

Multifuctional Diesel & Gasoline Engine Oil

API CH-4, CF эсвэл SL ангиллын чанарын шаардлага хангасан тос ашиглахыг зөвлөсөн бүхий л төрлийн дизель болон бензин хөдөлгүүрт ашиглах чанарын өндөр үзүүлэлттэй , ISOSYN TM технологийн аргаар гарган авсан хөдөлгүүрийн тос.

ХЭРЭГЛЭЭ:

  • Төрөл бүрийн дизель хөдөлгүүр (4 тактат дотоод шаталтын хөдөлгүүр, өндөр хурдтай, турботой болон турбогүй)
  • Төрөл бүрийн хөдөлгүүрт (дизель ба бензин хөдөлгүүр)
  • Хүнд даацын тээврийн хэрэгсэлд
  • Бартаат замын болон үйлдвэрийн машин механизм
  • Газар тариалан болон фермерийн машин механизм
  • Өндөр хурдтай усан замын тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрт
  • Цахилгаан үүсгүүрийн дотоод шаталтат хөдөлгүүрт
  • Гидравлик хөдөлгөөнт систем (ашиглах тосны төрөл ба зууралдлагын үзүүлэлт тохирч байгаа тохиолдолд)

Сүпер SAE10W-40

 

Суудлын тэрэгний моторын тос

Шилмэл суурь тос ашиглан гаргаж авсан энэхүү хөдөлгүүрийн API/SJ/SH чанарын ангиллын тос ашиглахыг зөвлөсөн бүхий л нөхцөлд ашиглах суудлын автомашин болон бага даацын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ашиглах тос. Энэхүү тос нь:

  • Хөдөлгүүрийн асалтыг хөнгөвчилнө
  • Хэт халалтаас хамгаална
  • Хөдөлгүүрийг цэвэр байлгана

ХЭРЭГЛЭЭ:

  • Энгийн болон турбо бензин хөдөлгүүртэй суудлын автомашин
  • Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
  • Суудлын автомашины ердийн хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн ба хийгээр ажилладаг хөдөлгүүрт
  • Зөөврийн цахилгаан үүсгүүр, мотоциклийн 4 тактат дотоод шаталтын бензин хөдөлгүүрт

ДИЗЕЛЬ ПРИОРИТЕТ SAE 15W-40

Дизель болон Бензин хөдөлгүүрийн тос

API/CH-4/CF/SL ангиллын шаардлага хангасан тос ашиглахыг зөвлөсөн бүхий л төрлийн дизель болон бензин хөдөлгүүрт ашиглах чанарын өндөр үзүүлэлттэй,  ISOSYN TM технологийн аргаар гарган авсан хөдөлгүүрийн тос.

ХЭРЭГЛЭЭ:

Төрөл бүрийн дизель хөдөлгүүр (4 тактат дотоод шаталтын хөдөлгүүр, өндөр хурдтай, турботой болон турбогүй хөдөлгүүр

  • Бартаат замын болон үйлдвэрийн машин механизм
  • Газар тариалан болон фермерийн машин механизм
  • Цахилгаан үүсгүүрийн дотоод шаталтат хөдөлгүүр
  • Гидравлик хөдөлгөөнт систем (ашиглах тосны төрөл ба зууралдлагын үзүүлэлт тохирч байгаа үед)

М8В

Хөдөлгүүрийн универсал тос

Энэхүү хөдөлгүүрийн тос нь хүчжүүлэлтгүй бензин хөдөлгүүр ба турбогүй дизель хөдөлгүүрт бүхий л улиралд ашиглаж болно.

Ачааны-ЗИЛ-130, 131, 164, ГАЗ- 66, 51, 52, 53, Автобус- КАВ- 3, КАЗ, ПАЗ, ЛИАЗ, Хуучны суудлын автомашин М20, ГАЗ-  69, 24, 10, 31029, Москвич- 412, ИЖ- 412, УАЗ- 451 зэрэг тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт, мөн түүнчлэн МАЗ, КРАЗ, Урал зэрэг автомашины ЯМЗ 236 маркийн дизель хөдөлгүүрт мөн ДТ- 75М, ЮМ- З6, Т- 130, ЛХТ- 100, ТЛТ- 100, Д-  21, Д- 120, Д- 144 зэрэг тракторын дизель хөдөлгүүрт ашиглана.

М-8ДМ (Өвөл), М-10ДМ (Зун)  

Дизель хөдөлгүүрийн тос (API CC, SAE 30, SAE 20W)

Энэхүү хөдөлгүүрийн тос нь өндөр хүчжүүлэлттэй, турботой ашиглалтын хүнд нөхцөлд ажилладаг МАЗ, КамАЗ, КрАЗ маркийн автомашин, хөдөө аж ахуй, уул уурхайн болон зам барилга угсралтын тоног төхөөрөмжийн дизель хөдөлгүүрт ашиглана. API CD ангиллын дизель хөдөлгүүрийн тосыг 1995 он хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн Татра, Мерседес, Вольво зэрэг  ачааны автомашинууд, Икарус Тоёота маркийн автобусны дизель хөдөлгүүрт ашиглана.

М10Г2К ,М8Г2К

Дизель хөдөлгүүрийн тос

Энэхүү хөдөлгүүрийн тос нь өндөр хүчжүүлэлттэй турбогүй Камаз, Маз, КРАЗ, ЗИЛ зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрүүд, К-701 Кировец, Т-150, 150-К тракторууд, СК-6 Колос, СК-5 Нива,  Сибиряк, Енисей, дон- 1500 зэрэг будаа хураагч комбайн, КСК- 100, КСК- 100А маркийн комбайнууд, Лхт-100, ТЛДТ-100, ТДТ-55, Т-330, Т-500-ийн хөдөлгүүрүүдэд  ашиглана.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn