Шатахууны хуудас

“МТ шатахууны хуудас” нь гэрээт байгууллага болон хувь хүмүүст зориулсан кредит хэлбэрийн тооцооны хуудас бөгөөд таны үйлчлүүлэхээр сонгосон “Магнай Трейд” ХХК-ийн аль ч шатахуун түгээх станцад хэрэгжих боломжтой.

Та энэхүү “МТ шатахууны хуудас”-аар үйлчлүүлэх хүсэлтээ “Магнай Трейд” ХХК-д гарган гэрээ байгуулж харилцагч автомашины дугаар, шатахууны хэмжээг тодорхойлсон захирал болон эрх  бүхий ажилтаны гарын үсэг, тамгатай зөвшөөрлийн бичгээ урьдчилан “Магнай Трейд” ХХК-д хүргүүлснээр гэрээт хугацаандаа шатахуун саадгүй авах боломжтой.

Магнай Трейд шатахууны хуудсын давуу тал:

  • Кредит хэлбэрээр шатахуун худалдан авах боломжтой
  • Бэлэн мөнгө, талон, цахим картаа биедээ авч яваагүй тохиолдолд машины дугаар “МТ - ШТС”-н хүснэгтэд бүртгэлтэй тул гарын үсгээ зураад шатахуунаа авах боломжтой
  • Байгууллага жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан өдөр, 7 хоног, сараар шатахууны төрөл хэмжээ, мөнгөн дүнд лимит тогтоон зохицуулж болно.
  • Урьдчилан төлбөрөө төлсөн нөхцөлд үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Шатахуун авсан тухай мэдээллийг тухай бүрт “МТ шатахууны хуудсанд” тэмдэглэн баталгаажуулж байх тул байгууллага шатахууны зардлаа бүрэн хянах боломжтой
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn