Техник технологийн дэвшил

  • “Магнай Трейд” ХХК нь стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, улсын бүртгэлтэй сав, вагонцистерн хүлээн авах стакад, автомат ачих авто-стакад, цахим хяналттай насос-станц, агуулах сав ашиглан чанарын баталгаатай газрын тосны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг.
  • Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвөл болон зуны нөхцөлд газрын тосны бүтээгдэхүүний чанарыг алдагдуулалгүй хадгалж, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэхийн тулд бүрэн автомажсан лабораторид шинжлэн хянах үйл ажиллагааг өдөр тутам явуулж байдаг.
  • Агуулахын чанар хяналтын лаборатори нь импортоор ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг вагонцистернээс буулгах үед, хадгалагдаж байгаа савнаас, түгээх савнаас болон бусад харъяалагдах газруудаас ирсэн шатахуунаас дээж авч  сорилт туршилтыг гүйцэтгэж чанарын хяналт тавин ажилладаг
  • Импортын газрын тосны бүтээгдэхүүнийг шинжлэх, судлах сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон лаборатори, чадварлаг мэргэжлийн боловсон хүчинтэй.
  • Шатахуун түгээх станцууд нь дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Швед улсын Wayne Dresser, ISO-9002 стандартын шаардлагыг хангасан өндөр нарийвчлал бүхий Солонгос улсад үйлдвэрлэсэн ENE маркийн 1 минутанд 60 литр шатахуун шахах хүчин чадалтай түгээгүүрээр хэрэглэгчдэдээ шуурхай найдвартай үйлчилгээ үзүүлдэг.
  • Эдгээр түгээгүүр болон автомат төхөөрөмжүүд нь шатахуун түгээлт болон хадгалалтын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан бөгөөд агаарт уурших болон хальж асгарах тохиолдолд дохио өгч сануулдаг нь эрүүл мэнд байгаль орчинд үүсгэх сөрөг нөлөөг багасгасан ач холбогдол бүхий автомат төхөөрөмжтэй.
  • Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор 2007 онд  хяналтын лаборатори байгуулсан. Нийт 14 төрлийн чанарын стандартыг тодорхойлдог сорил туршилт хийдэг багаж тоног төхөөрөмжтэй бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг стандартчилал хэмжилзүйн газраас гаргасан MNS аргачлалын дагуу сорил туршилтыг гүйцэтгэдэг.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn